Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 12 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хашаат, Чулуут, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур, Цахир сумдын нутгаар 20,0 – 25,0 градус, бусад сумдын нутгаар 16,0 – 19,0 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1,4 – 4,5 градусаар хүйтэн байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Чулуут, Хангай, Цахир, ӨндөрУлаан, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 7,0 – 10,0 градус, бусад сумдын нутгаар 1,0 - 6,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө ӨндөрУлаан, Чулуут, Өгийнуур, Цахир, Өлзийт сумдын нутгаар 39,0 - 40,0 градус, бусад сумдын нутгаар 31,0 - 36,0 градус хүйтэн байлаа. 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ихэнх нутгаар 1 – 6 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав Цэцэрлэг, Жаргалант, Эрдэнэмандал, Хашаат, Хотонт сумдын нутгаар 16,0 - 21,0 градус, бусад сумдын нутгаар 22,0 - 27,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн ихэнх сумдын нутгаар 4,0 - 10,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт, Өгийнуур, Булган, Цахир сумдын нутгаар 40,0 - 44,0 градус , бусад сумдын нутгаар 33,0 – 38,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 0,0 – 1,7 мм тунадас орсон байлаа. Хамгийн их нь Эрдэнэбулган сумын нутгаар 1,7 мм, хамгийн бага нь Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хайрхан сумдын нутгаар 0,0 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Жаргалант сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 8 -15 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 15 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр Хангай, Чулуут, Өгийнуур , Цахир сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1- 7 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар цастай байлаа. Төвшрүүлэх сумын нутгаар цасны дундаж зузаан 12 см, Хашаат, Хангай, Хотонт, ӨндөрУлаан сумдын нутгаар цасны дундаж зузаан 4 - 6 см, бусад сумдын нутгаар цасны дундаж зузаан 0 – 3 см , дундаж нягт 0,20 – 0,23 г/см3 байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх зэрэг ажлууд явагдаж байна. Хотонт, Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Өлзийт, Жаргалант, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Тариат сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа